Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн хөгжил нь бидний амьдралын хэв маяг, хандлага, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, бид ч тэдгээр өөрчлөлт, тэр дундаа шинэ технологийн хэрэглээнд улам бүр дасан зохицсоор байна. Олон зууны туршид хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр нь цаасан дээр хичээнгүйлэн бэхээр бичдэг захидал байсан. Тэгвэл өнөөдөр үзэг цаас нийлүүлэн захидал бичихийн оронд гар утаснаасаа зурвас илгээх, эсвэл компьютерийн ард суугаад цахим шуудан илгээх төдий алба, амины бүхий л ажлаа амжуулах болсон байна.
- Цахим системүүд (e-systems): цахим боловсрол (e-education); цахим боловсрол (e-business); цахим бизнес (e-commerce); цахим эрүүл мэнд (e-governance; (e-health)Мобайл системүүд (Mobail, m-systems): мобайл арилжаа (m-commerce); мобайл бизнес (m-business)
- Юбиктос системүүд (Ubiquitous, u-systems): юбиктос арилжаа (m-commerce); юбиктос бизнес (m-business).
Өдгөө юбиктос систем бидний өдөр тутмын амьдрал, хэрэглээнд аажимаар нэвтэрсээр байна. Энэ нь хэрэглэгч цаг хугацааны ямар ч агшинд, дэлхийн аль ч өнцгөөс хүссэн үйлчилгээгээ авч, хэнтэй ч холбогдох боломжийг олгосон систем юм.Тэгэхээр юбиктос арилжаа гэдгийг газарзүйн хамаарлаас үл хамааран дурын хэрэгсэл ашиглан хэзээ ч, хүссэн бараагаа сонгосон газраасаа худалдан авах боломжийг олгодог систем гэж хэлж болно.
Зураг.2 Юбиктос сүлжээ
МХХТ ба тогтвортой хөгжил
МХХТ-ийн хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг авчирч байгаа ч нөгөөтэйгүүр хүлэмжийн хийн ялгаруулалт, баөйгаль орчны бохирдол, хүний амьдрах хэв маягийн болон сэтгэцийн өөрчлөлт зэрэг олон сөрөг асуудлыг араасаа дагуулсаар байгаа билээ. Иймээс өнөөдөр дэлхий дахинаа МХХТ-ийг тогтвортой хөгжилтэй ( ICT for Sustainability ) холбон үзэх болсон бөгөөд зөвхөн МХХТ-ийн хөгжил, шинэ технологиудыг бий болгох талаар биш, түүнийг хүний төлөө, нийгмийн хөгжлийн төлөө хэрхэн ашиглах, бидний хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй, ногоон технологиудыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах боллоо гэсэн үг.
Хөгжлийн төлөөх МХХТ ( ICT4D буюу ICT for Development )
Нийгэм эдийн засгийн хөгжилд МХХТ-ийг үр ашигтай хэрэглэхэд хөгжлийн төлөө МХХТ чиглэдэг ба ялангуяа хөгжиж буй орнуудад түлхүү анхаардаг. Үүнд:
- Ядуу буурай орнуудад МХХТ-ийг хөгжүүлэх;
- Тоон, бичиг үсгийн боловсрол олгох, мэдээллийн ялгавартай байдлыг багасгах;
- Хөгжиж буй орнуудад цахим сургалт, цахим засгийн газар, цахим эрүүл мэнд, цахим арилжааг хөгжүүлэх;
- Нийгмийн болон ёс зүйн мэдлэг, үнэлэмжийг ихэсгэх зэрэг чиглэлийг барьж байна.
Ногоон МХХТ ( Green ICT буюу Green Computing)
Ногоон МХХТ нь МХХТ-ийн тоног төхөөрөмжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, улмаар сөрөг нөлөөллийг багасгах буюу өөрчлөхөд чиглэнэ. Үүнд:
- Тоног төхөөрөмжийн виртуалчлал;
- Хог хаягдлын дахин боловсруулалт, ашиглалт;
- Эрчим хүчний удирдлага гэсэн чиглэлүүд түлхүү хөгжиж байна.
No comments:
Post a Comment